Энжин “MAJ3R” Купелигийн удирдсан Aurora Gaming баг Esports World Cup 2025 тэмцээний CS2-ийн 1/8 шигшээд FaZe Clan-ыг 2:1-ээр буулган авч, шөвгийн наймд шалгарлаа.
Тоглолтын дүн:
- Inferno: FaZe 13 – 6 Aurora
- Mirage: FaZe 3 – 13 Aurora
- Overpass: FaZe 7 – 13 Aurora
Финн “karrigan” Андерсены ахалсан FaZe Clan баг тэмцээнийг 9–16-р байрт өндөрлүүлж, $20,000-ын шагнал хүртлээ.
Одоогоор тус тэмцээнээс GamerLegion, Natus Vincere, Astralis, Team Liquid, Team Spirit зэрэг нэр хүндтэй багууд ч хасагдсан байна.
Esports World Cup 2025 тэмцээн $1,25 саяын шагналын сантайгаар үргэлжилж байгаа бөгөөд Aurora Gaming шөвгийн наймд Heroic багийн эсрэг тоглоно.