6
League of Legends тоглоомын 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хятадад зохион байгуулагдах бөгөөд байршил болон хуваарь нь албан ёсоор зарлагдлаа.
Тэмцээн 2025 оны 10-р сарын 14-нөөс 11-р сарын 9 хүртэл үргэлжлэх бөгөөд Хятадын гурван өөр хотод байрлах гурван томоохон цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм.
Одоогоор Riot Games тэмцээний формат болон тоглолтын шатлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа ч 2024 оны Worlds-тай төстэй байх магадлал өндөр байна. Цаашид плей-ин шат, Swiss format, knockout шат гэх мэт өрсөлдөөнт бүтэц хадгалагдана гэж үзэж байна.
Энэ удаагийн тэмцээн нь Хятад улсад зохиогдож буй ээлжит дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бөгөөд өмнө нь 2017 болон 2020 онд тус улсад амжилттай явагдаж байсан юм.