Team Spirit илрүүлсэн Dota 2 дахь мэлхийтэй холбоотой ноцтой алдаа

by Саруул Батболд
0 comments

Team Spirit багийн шинжээч Денис “sikle” Лерман Dota 2 тоглоомын хамгийн сүүлийн үеийн 7.38 хувилбарт ноцтой баг (алдаа) илрүүлснээ зарлалаа. Энэ баг нь “мэлхийний лагерь” хэмээх нейтрал амьтдын хоёр лагерийн дэвшлийн механик-тэй холбоотой бөгөөд тэд дээд шат буюу “древний” түвшинд хүрч чадахгүй байгааг харуулжээ.

Лерман өөрийн Telegram-каналдаа тайлбарласнаар:

  • Мэлхий 15 минут тутамд нэг шат дэвшинэ
  • Нийт 3 шатлалтай: жижиг → дунд → том
  • 30 дахь минутанд лагер бүр “древний” буюу хамгийн өндөр түвшинд хүрэх ёстой

Хэрвээ лагер хөгжиж чадахгүй бол тоглогчид минут тутамд 94 алтан зоос, 294 туршлага алдаж байна. Энэхүү хохирол нь 30 дахь минутаас хойш тасралтгүй үргэлжилдэг тул тоглоомын явцад мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг.

Хамгийн сонирхолтой нь энэхүү алдаа нь анх 2025 оны 2-р сард илэрсэн ч одоо болтол Valve засаж залруулаагүй байна.

“Баг нь анзаарагдахгүй байж болох ч маш чухал. Учир нь энэ лагерь гол ойн бүсэд байрладаг бөгөөд асар их туршлага өгөх ёстой,” — хэмээн sikle онцолсон байна.

Энэхүү алдаа нь мэргэжлийн түвшний тоглолтод мэдэгдэхүйц хохирол учруулж болзошгүй тул олон тоглогч Valve-ээс яаралтай засвар хийхийг шаардаж байна.

You may also like

Leave a Comment