6
Тэмцээний зохион байгуулагч Perfect World CS Asia Championships 2026 тэмцээний тов, шагналын сан болон оролцох багуудын урилгын талаар мэдээлэл гаргалаа.
Тэмцээний мэдээлэл:
- Огноо: 2026 оны 5-р сарын 18–24
- Шагналын сан: 1 сая ам.доллар
Урилга авсан багууд:
- Valve-ийн дэлхийн чансааны топ 18 баг
- 2 Ази тивийн шалгаруулалтын ялагч
- 2 Wildcard урилгатай баг
Perfect World мөн тэмцээнд оролцох бүх багуудын хувцас, логотип, брэндингийн элементүүдийг урьдчилан шалгаж, баталгаажуулах шаардлагатайг мэдэгдсэн байна.
Энэхүү тэмцээн нь Ази тивийн хамгийн нэр хүндтэй CS2 тэмцээний нэг бөгөөд дэлхийн шилдэг багуудыг нэг дор цуглуулж, өрсөлдөх тавцанг бий болгоно.