TYLOO FISSURE PLAYGROUND тэмцээнд Astralis багийг ялж, $400 мянган ам.доллар хүртлээ

by Саруул Батболд
0 comments

Хятадын TYLOO баг Сербийн Белград хотод зохиогдсон FISSURE PLAYGROUND 1 CS2 тэмцээний финалын тоглолтод Astralis багийг 3:1 харьцаагаар буулган авч аварга боллоо.

Тоглолтын үр дүн:

  • Inferno: TYLOO 10 — 13 Astralis
  • Nuke: TYLOO 13 — 4 Astralis
  • Mirage: TYLOO 16 — 14 Astralis
  • Ancient: TYLOO 13 — 10 Astralis

Энэ ялалтаараа TYLOO баг $400,000-ын мөнгөн шагнал хүртсэн бол Astralis баг хоёрдугаар байр эзэлж $180,000 авчээ. Харин гуравдугаар байрт орсон BetBoom Team болон SAW багууд тус бүр $60,000-ын шагнал хүртсэн байна.

Тэмцээнд нийт 16 баг оролцож, $1 сая ам.долларын шагналын сантай LAN тэмцээн BetBoom компанийн ивээн тэтгэлгээр зохиогдсон юм.

You may also like

Leave a Comment