8
Electronic Arts компани алдарт хөлбөмбөгийн симуляторынхаа шинэ цуврал болох EA Sports FC 26-г албан ёсоор зарлаж, дебют трейлер, гол шинэчлэлтүүд болон гарах огноо зэргийг хуваалцлаа.
EA Sports FC 26 тоглоом нь уламжлалт байдлаараа бодитой физик хөдөлгөөн, сайжруулсан график, шинэчилсэн анимаци болон хиймэл оюуны ахицтай байх ажээ. Тоглоомд:
- 20,000+ лицензтэй тоглогч
- 750+ клуб
- 35+ лиг (үндэсний шигшээ багууд орсон)
- дэлхийн бодит стадионууд орсон байна.
Шинэчлэгдсэн горимууд:
- Ultimate Team: шинэ эвент, тэмцээн, шинэчлэгдсэн Rivals ба Champs.
- Career Mode (Менежерийн горим): богино хугацааны эпизод, олон улирал үргэлжлэх түүхэн кампанит ажлууд нэмэгдэнэ.
- Архетип систем: өөрийн тоглогчийг хөгжүүлж, уник чадвар (perk)-ууд нээх ба тоглолтын хувийн хэв маяг бүрдүүлэх боломжтой.
Обложка ба гаргах огноо:
- Стандарт хувилбарын нүүрэн дээр: Жуд Беллингем, Жамал Мусиала
- Ultimate Edition-ийг: домогт Златан Ибрагимович чимэх болно.
- Гаргах өдөр: 2025 оны 9-р сарын 26
- Ultimate Edition эзэмшигчид 9-р сарын 19-нөөс эхлэн тоглох боломжтой.
- Урьдчилсан захиалга одоо нээлттэй байна.