10




HLTV.org 2025 оны “Оны шилдгүүд” шагналын нэр дэвшигчдийн жагсаалтыг албан ёсоор зарлалаа. Энэ удаад төрөл тус бүрээр онцгой тоглолт үзүүлсэн шилдэг тамирчид, дасгалжуулагчдыг нэрлэж, олон улсын CS2-ийн ертөнцөд хүлээлт үүсгээд байна.
Түүхэнд анх удаа Монголын The MongolZ багийн гурван тоглогч болон нэг дасгалжуулагч ийнхүү нэр дэвшиж байна:
- Senzu – “Opener of the Year” номинацид
- 910 – “AWPer of the Year” номинацид
- bLitz – “IGL (In-Game Leader) of the Year” номинацид
- maaRaa – “Coach of the Year” номинацид
“Opener of the Year” номинацид дараах тоглогчид нэр дэвшжээ:
- donk
- flameZ
- NiKo
- Senzu
- XANTARES

“AWPer of the Year” номинацид:
- 910
- m0NESY
- sh1ro
- torzsi
- ZywOo

“IGL of the Year” номинацид:
- apEX
- bLitz
- Brollan
- chopper
- kyxsan

“Coach of the Year” номинацид:
- hally
- maaRaa
- sycrone
- XTQZZZ
- zonic

The MongolZ багийн хувьд энэ бол зөвхөн хувь тоглогчдын биш, багийн нийт бүтээлийн үр дүн юм. 2025 онд тэд дэлхийн чансаанд тогтмол өндөр байр эзэлж, олон улсын томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцсоор ирсэн билээ.
Ийнхүү дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн нэр дэвшиж буй нь Монголын e-sports салбарын томоохон амжилт болох нь гарцаагүй.