10
Counter-Strike 2 тоглоомын албан ёсны X хуудсаар дамжуулан Valve компани Premier горимын хоёрдугаар улирлын төгсгөл болон түр хугацаанд тоглоомоос хасагдсан тухай мэдээллээ.
“Хоёрдугаар улирал дууслаа, түр амсхийцгээ — удахгүй гуравдугаар улиралд дахин уулзъя” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Premier горимын хоёрдугаар улирал
- Тус горим 2025 оны 1-р сарын сүүлчээр эхэлсэн
- Valve энэ улирлыг 6-р сард болсон BLAST.tv Austin Major 2025 тэмцээний дараа дуусгахаар төлөвлөсөн
- Гуравдугаар улирал тун удахгүй эхэлнэ гэж амласан боловч яг хэзээ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна
Хэрэглэгчид шинэ улирлын талаар хүлээлттэй байгаа ч Valve-ийн зүгээс албан ёсны эхлэх хугацаа зарлаагүй байна.