10
7-р сарын 12-нд (Монголын цагаар) Sony зөвхөн Ghost of Yotei тоглоомд зориулсан тусгай State of Play танилцуулга хийлээ. Үйл явдлын үеэр тоглоомын талаар шинэ дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцсан бөгөөд тоглоомын загвартай тусгай PS5 консолууд ч мөн танилцуулагдсан байна.
Ghost of Yotei тоглоомын дэлгэрэнгүй:
- Сюжет нь ронин Ацу хэмээх эмэгтэйн гэр бүлийг нь хөнөөсөн хүмүүст өшөө авах тухай өгүүлнэ
- Өнгөрсөн ба одоо үеийн Ацу-гийн хооронд шилжих боломжтой
- Нээлттэй орчныг өөрийн хурдаар судлах, даалгавруудыг сонгон гүйцэтгэх системтэй
- Sucker Punch студийн бусад тоглоомуудаас илүү тоглогчийн сонголтод суурилсан эрх чөлөөтэй тоглолт амлана
- Зэвсэглэл: катана, урт жад, кусаригама гинжин зэвсэг, одачи сэлэм, хос хутга
- Самурайн сонгодог кинонуудаас сэдэвлэсэн тулааны системтэй
- Тоглогчидтой хамтран тулалдах чоно-компаньон гарч ирнэ
- Кино найруулагч Акира Куросавагийн хар-цагаан киноны хэв маяг (жишээ нь: “Долоон самурай”) бүхий горим нэмэгдсэн
- Бусад горим:
- Такаши Миикэгийн (13 алуурчин) кинонуудын уур амьсгалтай, дүрслэл хүчтэй горим
- Синъитиро Ватанабэгийн (Samurai Champloo) хэв маягтай, Lo-Fi хөгжим бүхий горим
Ghost of Yotei хэв маягтай тусгай PS5 загварууд:
- Алтан болон хар хоёр хувилбартай
- Алтан загвар — дэлхийн бүх худалдааны цэгүүдээр худалдаанд гарна
- Хар загвар — зөвхөн PlayStation Direct сайтаар дамжуулан худалдаалагдана
- Хоёр хувилбарын аль алинд нь гол дүр Ацугийн зураг бүхий тусгай DualSense контроллер дагалдана
Үнийн мэдээлэл хараахан зарлагдаагүй байгаа боловч тусгай загваруудыг 10-р сарын 2-ноос худалдаанд гаргана.