DICE студи хэд хэдэн хамтрагч студийн хамт шинэ Battlefield тоглоомын хөгжүүлэлтийг идэвхтэй үргэлжлүүлж байна. Одоогоор Battlefield Labs хөтөлбөрийн хүрээнд олон тоглогчтой горимын хаалттай тестүүд явагдаж буй ч, энэ удаа сүлжээгээр кампанит горимын тухай шинэ мэдээлэл задраад байна.
Тоглоомын файлуудаас датамайнерууд олсон мэдээллээр, өрнөлттэй анхны даалгавар Гибралтарт өрнөх аж. “Pax Armata” нэртэй эвслийн хүч тус бүс нутагт халдан орж, тоглогч NATO болон Их Британийн удирдлага дор ажилладаг Dagger 1–3 салбарын гишүүн болно. Мөн Lancer нэртэй Британийн тусгай анги үүрэг гүйцэтгэнэ.
Даалгавар эрэг дээр газардах, мина цэвэрлэх, холбоотны техник (AAV7)-ийн буулгах бүс бэлдэхээс эхэлнэ. Үүний дараа тоглогч Гибралтарын Их бүслэлтийн үеийн хуучин хонгилуудаар нэвтэрч, эцэст нь дайсны ППО системийг устган, нисэх хүчнийг дэмжих боломжийг бүрдүүлнэ.
Өмнө нь кампанит горимын бүтээлд саад учирч, анхны хувилбарыг бүрэн цуцалсан тухай мэдээлэл гарч байсан. Үүнээс болж төслийг олон студийн хооронд дамжуулж, кампанийн хөгжүүлэлт нийт графикаасаа хоцорсон байна.
Урьдчилсан тооцоогоор, кампанийн нийт тоглох хугацаа 6 цаг орчим үргэлжлэх аж — орчин үеийн тоглоомуудад хэвийн үзүүлэлт юм.
Цуурхлын дагуу, 2023 онд Battlefield 6-ийн төсөв 400 сая ам.доллар байсныг мэдээлж байсан бөгөөд зардал өдгөө нэмэгдсэн гэж үзэж байна. Electronic Arts энэхүү тоглоомыг 100 сая тоглогч татна гэж найдаж байгаа бөгөөд үүнд Warzone-тэй төстэй үнэгүй горим болон Gauntlet нэртэй шинэ формат туслах ёстой. Гэвч өмнөх хувилбарууд ийм өргөн хүрээг хамарч байгаагүй тул хөгжүүлэгчид болгоомжилж байна.