Монголын мэргэжлийн CS2 баг болох The MongolZ олон улсын хоёр нэр хүндтэй тэмцээнд оролцох урилгыг албан ёсоор хүлээн авлаа.
Тус баг IEM Cologne 2025 тэмцээний хоёрдугаар шатанд шууд оролцох эрхтэй болжээ. Энэхүү тэмцээн нь 2025 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 3-ны хооронд Германы Кёльн хотод зохион байгуулагдах бөгөөд The MongolZ болон бусад хоёрдугаар шатны багуудын хувьд тэмцээн 7-р сарын 26-нд албан ёсоор эхэлнэ. Нийт шагналын сан нь 1,250,000 ам.доллар юм.
Үүнээс гадна, баг маань дэлхийн хэмжээний бас нэгэн чухал тэмцээн болох Esports World Cup 2025-д оролцох албан ёсны урилгыг мөн хүлээн авсан байна.
The MongolZ багийн хувьд 2025 оны зун олон улсын тавцанд өөрсдийгөө дахин батлах, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх чухал боломжууд нээгдэж байгаа нь Монголын цахим спортын хөгжлийн хувьд томоохон амжилт болж байна.
Сануулахад, The MongolZ багийг 1xBet компани төлөөлөн ажиллаж байна.