Sony компани 2025 оны зургаадугаар сарын PS Plus үйлчилгээний тоглоомын шинэ багц болон Days of Play нэртэй томоохон хямдралыг зарлалаа. Шинэ тоглоомуудыг тавдугаар сарын сүүлчээс эхлэн PS4 болон PS5 тоглоомуудад нэмэх бөгөөд зөвхөн PS Plus Essential, Extra болон Deluxe багцтай хэрэглэгчдэд үнэ төлбөргүй санал болгох юм.
PS Plus Essential: Шинэ тоглоомууд (зургаадугаар сарын багц)
- NBA 2K25 — зургаадугаар сарын 3-наас
- Alone in the Dark — зургаадугаар сарын 3-наас
- Bomb Rush Cyberfunk — зургаадугаар сарын 3-наас
- Destiny 2: The Final Shape — тавдугаар сарын 28-наас
PS Plus Extra ба Deluxe: Нэмэлт тоглоомууд
- Another Crab’s Treasure — тавдугаар сарын 29-нөөс
- Skull and Bones — зургаадугаар сарын 2-ноос
- Destiny 2: Legacy Collection — зургаадугаар сарын 4-нөөс
- Grand Theft Auto III — зургаадугаар сарын 10-наас
Days of Play хямдрал: PS Plus багцууд 33% хямдарна
Days of Play нэртэй жилийн хамгийн том хямдралын нэгийг тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 11 хүртэл зохион байгуулах гэж байна. Энэхүү хугацаанд PS Plus-ийн бүх түвшин (Essential, Extra, Deluxe) 33% хүртэл хямдарна.
Sony Xbox-тай өрсөлдөж байна уу?
Аналитикчдын үзэж байгаагаар Sony Xbox Game Pass-тай өрсөлдөхийг зорьж байгаа бөгөөд тоглоомын багцуудаа улам сонирхолтой, өргөн цар хүрээтэй болгоход анхаарч байна. Харин хамгийн гол асуулт бол: компани энэ түвшинг удаан хадгалж чадах уу?
1 comment
Sony сард бүр гайхалтай зүйл санал болгодог шүү. Гоё гоё тоглоомууд ордог!