CS-ийн домог ‘maaRaa’-д хүндэтгэл үзүүлсэн Mzinho-ийн сэтгэл хөдөлгөм бэлэг

by Саруул Батболд
2 comments

Цахим спортын хамгийн том, нэр хүндтэй тэмцээн болох “CS2 Major” энэ зургадугаар сарын 3-нд АНУ-ын Остин хотод эхэлнэ. Дэлхийн шилдгүүд нэг дор цуглах энэхүү тэмцээнд Монголын хоёр багThe MongolZ болон Chinggis Warriors багууд Ази, Номхон далайн бүсийг төлөөлөн оролцоно. The MongolZ тав дахь удаагаа, харин Chinggis Warriors анх удаагаа Мэйжорт өрсөлдөхөөр болж байна.

Түүхэн стикер: нэг дасгалжуулагчийн 20 жилийн хөдөлмөрт хүндэтгэл

Valve компани өнөөдөр (2025.05.23) оролцогч багуудын стикер-ийг танилцууллаа. Үүн дундаас The MongolZ багийн тамирчин Mzinho-ийн стикер онцгой анхаарал татаж байна. Учир нь тэрбээр өөрийн стикер дээр багийн дасгалжуулагч maaRaa-гийн нэрийг тусгайлан оруулжээ.

“20 жилийг ‘CS’-д зориулсан бидний дасгалжуулагч ‘maaRaa’ үүнийг хүртэх эрхтэй” хэмээн Mzinho сэтгэл хөдөлгөм тайлбар хийсэн байна.

Энэ бол зөвхөн багийн амжилтыг бус, арын фронтод хөдөлмөрлөж ирсэн хүмүүсийн зүтгэлийг үнэлсэн бодит хүндлэл юм.

Стикерт багийн эзэд ч багтав

Багийн үүсгэн байгуулагчид болох kaz болон darkis нарын нэрсийг тамирчид Senzu болон Techno нар өөрсдийн стикерт оруулжээ. Дашрамд дурдахад, Valve компанийн дүрмийн дагуу багийн эзэд, дасгалжуулагчдад стикер гаргадаггүй. Харин энэ удаад тамирчид өөрсдийн стикерээр дамжуулан тусгайлан хүндэтгэл үзүүлжээ.

Стикер гэж юу вэ?

Стикер гэдэг бол баг тамирчдын нэр, логог агуулсан цахим наалт бөгөөд зөвхөн Мэйжорт шалгарсан тохиолдолд тоглоомонд орж ирдэг. Тоглогчид өөрийн галт зэвсэг дээрээ наах боломжтой бөгөөд стикер бүр дахин давтагдашгүй тул коллекц цуглуулагчдын дунд асар үнэ цэнтэйд тооцогддог.

Стикерийн борлуулалт: мөнгөн шагналтай тэнцэх орлого

Мэйжор тэмцээний үеэр стикерүүд капсуль хэлбэрээр 1 ам.доллараар худалдаанд гарна. Нээх бүрд аль ч баг, аль ч тоглогчийн стикер байх магадлалтай. Valve компанийн хувьд тэмцээн дууссаны дараа стикерийн нийт орлогоос баг, тамирчдад хувь хүртээдэг.

  • Стикерийн орлого нь шууд мөнгөн шагналын сангаас ч их байх нь бий.
  • Тамирчдын хувьд зөвхөн амжилтаараа биш, фенүүдийн дэмжлэгээр бодит орлого олох боломж олддог.

Мэйжорт хоёр Монгол баг

Тэмцээнд оролцох 32 багийн хоёр нь Монгол баг байгааг дахин онцолъё:

  • The MongolZ: тав дахь удаагаа Мэйжорт өрсөлдөж буй үндэсний бахархал
  • Chinggis Warriors: анх удаагаа дэлхийн тавцанд хөл тавьж буй шинэ хүч

Хоёр багийн оролцоо бол зөвхөн монголчуудын хувьд төдийгүй Ази, Номхон далайн бүсийн хувьд ч анхаарал татсан үйл явдал болоод байна.

You may also like

2 comments

Хукчи 5 сар 23, 2025 - 1:07 pm

Mzinho-гийн энэ бэлэг үнэхээр сэтгэл хөдөлгөм байна, жинхэнэ хүндлэл мэдрэгдлээ

Reply
Фарис 5 сар 23, 2025 - 1:19 pm

CS-ийн ертөнцөд монгол тоглогч ингэж нэр хүндтэй байгаад үнэхээр бахархаж байна

Reply

Leave a Comment