The Mongolz баг G2-г бут ниргэж, IEM Dallas 2025-ын плей-оффт шалгарлаа

by Саруул Батболд
0 comments

CS2-ийн IEM Dallas 2025 тэмцээний А хэсгийн дээд шатны тоглолтод Монголын бахархал болсон The Mongolz баг Европын нэр хүндтэй G2 Esports-ийг итгэл төгс 2:0 харьцаатайгаар ялж, плей-оффт шалгарах эрхээ албан ёсоор авлаа.

Бүрэн давамгайлсан тоглолт

  • Inferno — The Mongolz 13 : 4 G2
  • Dust2 — The Mongolz 13 : 7 G2

Уг тоглолтод The Mongolz бүх тал дээр илүүрхэж, G2 багт бараг боломж олгосонгүй. Тэдний зохион байгуулалттай довтолгоо, хамгаалалт хоёулаа дээд түвшинд байв.

Цаашдын өрсөлдөгчид

  • G2 Esports баг доод шат руу унаж, Team 3DMAX-тай таарна
  • The Mongolz баг 5-р сарын 22-ны 07:00 цагт (Улаанбаатарын цагаар) Team Vitality-тай плей-оффын суурин дээр хүч үзнэ

Тэмцээний нийт шагналын сан $300,000 бөгөөд тэмцээн 5-р сарын 19–25-ны хооронд АНУ-ын Даллас хотод явагдаж байна. Монголын баг энэ амжилтаараа тэмцээний хасагдах шатанд шалгарсан анхны багуудын нэг болоод байна.

You may also like

Leave a Comment