3DMAX баг Perfect World CS Challenge Series 1 тэмцээний аварга цолыг хүртлээ. Тэд гранд финалд TYLOO-г 2:0-ээр ялсан байна.
Өөрсдийн сонгосон Nuke дээр 13:11-ээр итгэлтэй ялсан. Дараа нь Train дээр хоёр дахь нэмэлт цагийн дараа 19:15-аар ялалтаа баталгаажуулжээ.
Гранд финалын MVP – Лукас “Lucky” Частанг
Францын тоглогч Lucas “Lucky” Chastang цувралыг 53 аллага, 39 үхэлтэй өндөр үр дүнтэй дуусгасан бөгөөд 104 ADR үзүүлэлттэй байлаа. Тэрээр гранд финалын гол одоор тодорчээ.
Шагналын сангийн хуваарилалт (36,585$)
- 3DMAX — 20,877$
- TYLOO — 8,351$
- Lynn Vision — 4,175$
- B8 — 2,088$
5–6. Rare Atom, Kaleido — тус бүр 1,044$
Тэмцээний тухай
Perfect World CS Challenge Series #1 нь наймдугаар сарын 29–31-нд Хятадын Шанхай хотод болж өндөрлөсөн. Нийт шагналын сан нь 37,579 ам.доллар байлаа.