Riot Games тэдний тулаант тоглоом (fighting game) болох 2XKO-ийн 2026 оны кибер спортын “замын зураг”-ыг бүрэн эхээр нь танилцууллаа. Уг Competitive Series цуврал нь 5 томоохон Major тэмцээн болон 15 Challenger цувралын тэмцээнээс бүрдэж байна. Бүх арга хэмжээг Riot ивээн тэтгэж, олон нийтийн зохион байгуулагчидтай хамтран явуулна.
Major тэмцээнүүдийн хуваарь
- Frosty Faustings XVIII: Оны анхны Мэйжор тэмцээн бөгөөд АНУ-ын Иллинойс мужид 1-р сарын 29-нөөс 2-р сарын 1-ний хооронд болно (ердөө хоёр хоногийн дараа эхэлнэ!). Шагналын сан нь 50,000 ам.доллар.
- EVO Japan: 5-р сарын 1–3 (EVO цувралын анхны зогсоол).
- EVO Vegas: 6-р сарын сүүлээр.
- EVO France: 10-р сарын дундуур.
- Battle Coliseum: Бразилын Сан-Паулу хотод 11-р сарын 20–22-нд болох оны хаалтын тэмцээн.

Challenger цувралын тэмцээнүүд
Мэйжор тэмцээнүүдийн дундуур Challenger цувралын тэмцээнүүд явагдах юм.
- Анхны тэмцээн: АНУ-ын Калифорни мужийн Сан-Хосе хотод болох Genesis X3 (GX3).
- Дараагийн тэмцээн: 3-р сарын сүүлээр болох Texas Showdown.
- Бусад байршлууд: Австри, Австрали, Франц, Их Британи, Канад болон Пуэрто-Рико зэрэг улсуудад тэмцээнүүд зохион байгуулагдахаар батлагдсан байна.
Riot-ийн зүгээс энэхүү хөтөлбөр нь тоглоомын олон нийтийн (FGC) идэвхийг дэмжих, анхны жилээсээ л дэлхийн хэмжээний өрсөлдөөнийг бий болгох зорилготой гэдгийг онцолжээ.