Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ оны зургадугаар сарын 1-нд “Хөгжлийн харандаа” нэртэй танин мэдэхүйн, инновацын үзэсгэлэн нийслэлийн “Соёлын төв өргөө”-нд зохион байгуулагдах гэж байна. Энэ өдөр хүүхэд, залууст зориулсан цахим спортын тэмцээн, cosplay уралдаан, цуглуулгын солилцоо зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болох юм.
E-спортын тэмцээний мэдээлэл
Төрөл:
- Counter Strike 2 (CS2)
- Mobile Legend
Оролцох болзол:
- Насны ангилал: 13–17 насны хүүхэд, өсвөр насныхан
- Бүртгэлийн сүүлчийн өдөр: 2024.05.28
- Тэмцээнд баг бүрдүүлэн оролцох боломжтой
Шагналууд:
- Тус бүрийн төрөлд:
- 1-р байр: мөнгөн шагнал
- 2-р байр: мөнгөн шагнал
- 3-р байр: мөнгөн шагнал
- MVP (хамгийн үнэ цэнтэй тоглогч): мөнгөн шагнал
Бүртгэлийн холбоос:
https://forms.gle/fezcDkZ8y1bTszvc8
Cosplay тэмцээн
Өсвөр насны оролцогчид өөрийн дуртай хүүхэлдэйн кино, аниме, тоглоомын дүрд хувирч, бүтээлч байдлаа илэрхийлэн “Cosplay” тэмцээнд оролцох боломжтой. Энэ бол өөрийгөө илэрхийлэх, ур чадвараа хөгжүүлэх гайхалтай талбар юм.
“Хуваалцангаа цуглуулъя” — Хүүхдийн цуглуулгын үзэсгэлэн, солилцоо
Хувийн цуглуулгатай, өвөрмөц хоббитой хүүхдүүдийн хувьд энэ өдөр үзэсгэлэнгээ бусдад танилцуулах, сонирхол нэгт үе тэнгийнхэнтэйгээ солилцоо хийх үнэтэй боломжийг олгож байна.
Бүртгэл, мэдээлэл авах утас: 88927079
“Хөгжлийн харандаа” арга хэмжээ нь хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээ, сонирхол, ур чадварыг дэмжих зорилготой. Нэг өдрийн турш хөгжөөнтэй, сургамжтай, танин мэдэхүйг хослуулсан энэхүү арга хэмжээнд хүүхдүүдийг гэр бүлээрээ хүрэлцэн ирэхийг урьж байна.