100 Thieves буцаж Counter-Strike-ийн про тавцанд ирж магадгүй

by Саруул Батболд
0 comments

Киберспортын нэр хүндтэй байгууллага 100 Thieves (100T) таван жилийн завсарлагын дараа Counter-Strike-ийн мэргэжлийн тавцанд эргэн ирэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл гарчээ. Тус багийг сүүлд CS:GO-ийн тэмцээнд 2020 онд харж байсан.

Эх сурвалжуудын мэдээлснээр, 100 Thieves-ийн буцах шийдвэрт нөлөөлсөн гол хүчин зүйл нь Норвегийн тоглогч Ховард “rain” Найгардын зөвшөөрөл байж болох аж. Гэхдээ киберспортын дотоод эх сурвалж Алексей “OverDrive” Бирюковын мэдээлснээр, Rain гэрээг зөвхөн “хүчтэй бүрэлдэхүүн бүрдүүлэх нөхцөлтэйгөөр” байгуулсан гэнэ.

Одоогоор байгууллага Европын GamerLegion багийн гурван тоглогчийг элсүүлэхийг зорьж байгаа, гэхдээ нэрсийг нууцалж байна. Хэрвээ энэхүү цуурхал үнэн бол, өмнө нь Ази болон Номхон далайн бүсэд Австралийн бүрэлдэхүүнтэй тоглодог байсан 100 Thieves энэ удаа Европт тоглох болно.

Тус байгууллага нь Мэтью “Nadeshot” Хааг-ийн үүсгэн байгуулсан бөгөөд 2017 онд Counter-Strike-д нэвтэрч, 2020 оны аравдугаар сард CS:GO-г орхисон юм.

Харин Ховард “rain” Найгард 2016 оноос хойш FaZe Clan-ийн бүрэлдэхүүнд багтаж, 2025 онд PGL Cluj-Napoca Major дээр 4-р байр, ESL Grand Slam Season 5-д мөн 4-р байр, харин BLAST.tv Austin Major 2025-д 5–8-р байрт оржээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй