“007 First Light” — IO Interactive шинэ Бондын тоглоомоо зарлалаа

by Саруул Батболд
2 comments

Дэлхийн хамгийн алдартай тагнуулч дахин дэлгэцнээ ирж байна. IO Interactive студи шинэ төсөл болох “007 First Light” тоглоомоо албан ёсоор танилцууллаа. Энэхүү бүтээлд тоглогчид Жэймс Бондын дүрд хувирч, түүний 00 статус хүртэх анхны алхамуудыг туулна.

Тоглоомын албан ёсны вэбсайт дээр:

“007 First Light — IO Interactive студи бүтээж, өөрсдөө хэвлэн гаргаж буй, Жэймс Бондын тухай цоо шинэ видео тоглоом юм. Тоглогчид дэлхийн хамгийн алдартай тагнуулчийн дүрд орж, түүнийг 00 цол хүртэх хүртэлх түүхийг анх удаа туулна.”

гэж дурдсан байна.

Энэ нь Бондын түүхэн дэх гарал үүслийн шинэ хувилбар болох ба киноны франчайзад үндэслээгүй, бүрэн шинэ зохиол дээр суурилсан гэдгийг хөгжүүлэгчид онцолжээ.

Ямар платформ дээр гарах вэ?

Тоглоомын хамгийн түрүүнд гарах платформоор Nintendo Switch 2 баталгаажсан бөгөөд энэ мэдээлэл нь 2025 оны 4-р сарын Switch 2 Direct арга хэмжээний үеэр анх ил болж байсан.

Гэсэн ч анхны зарлалаар тоглоомыг зөвхөн нэг платформд хязгаарлахгүй, бусад тоглоомын консол болон компьютерт зориулан гаргах төлөвлөгөөтэй гэдгийг IO Interactive дурдсан билээ.

Төслийн анхны эксклюзив дүрс бичлэгүүд болон дэлгэрэнгүй танилцуулга нь энэ долоо хоногт хийгдэхээр төлөвлөгдөж байна. Тоглоомын фенүүд энэхүү шинэ Бондын түүхийн эхлэлд анхаарлаа хандуулаарай.

You may also like

2 comments

Ходжин 6 сар 4, 2025 - 16:02

James Bond-ы шинэ тоглоом гэж сонсоод л догдлоод байна!

Reply
Бердибек 6 сар 4, 2025 - 16:20

IO Interactive дээр хийж байгаа болохоор чанартай л байх болов уу

Reply

Leave a Comment